Спортын олон төрөлт тэмцээнд 340 гаруй алба хаагч өрсөлдөж байна
НО
Нийслэлийн онцгой байдлын газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Алба хаагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Спортын олон төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир спортын хороо 121 дүгээр зааланд боллоо. Тэмцээнд волейбол, дартс, туухай өргөлт, олс таталтын төрлүүдээр бүтцийн нэгжийн 340 гаруй алба хаагч оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Хуваалцах


















