МУГТ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
MС
MNB.mn сайтын мэдээний алба
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болж байгаа.
Энэ удаагийн наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байна.
Хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 18 настай Г.Ган-Эрдэнэ нь 10.30 метр түлхэж тус наадамд дэд байрт орсон бол Ирак улсын тамирчин 10.78 метр түлхсэн амжилтаар түрүүлжээ.
Хуваалцах


















