Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Соёл, спорт

“АЙЧИ НАГОЯ 2026”: Монгол Улсын баг тамирчид 12 дугаар байрт жагсаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“АЙЧИ НАГОЯ 2026”: Монгол Улсын баг тамирчид 12 дугаар байрт жагсаж байна
“АЙЧИ НАГОЯ 2026”: Монгол Улсын баг тамирчид 12 дугаар байрт жагсаж байна. Зураг: МҮОНРТ

Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болж байна.

Энэ удаагийн наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид тус наадмаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 45 орноос 12 дугаар байрт жагсаж байна.

Монголын тамирчид Азийн зуны спортын пара наадмаас нэг дор гурван алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд “Айчи-Нагоя-2026”-ын зөвхөн өнөөдрийн байдлаар үзүүлсэн амжилт нь түүхэнд бичигдэх гавьяа болох юм.

Хуваалцах