ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байгаа.
Өнөөдөр Пара жүдо эмэгтэйчүүдийн J 1 ангиллын -70 кг-ын жинд ОУХМ Лхайжавын Туруунаа аваргын төлөө Японы бөхийг цэвэр ялж алтан медаль хүртлээ.
Хуваалцах


















