Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Соёл, спорт

АЙЧИ НАГОЯ 2026” Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АЙЧИ НАГОЯ 2026” Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
АЙЧИ НАГОЯ 2026” Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын пара V наадам нь Япон Улсын Айчи мужийн Нагоя хотноо 2026 оны 10 сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Азийн наадам нь 18 спортын төрлөөр 45 орны 4,000 төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр спортын 10 төрөлд өрсөлдөхөөр Нагоя хотын “Палома Мизуно” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Өнөөдөр буюу 10 сарын 19-нд явагдаж буй наадмын пара байт харваа, пара таеквондо, пара ширээний теннис, пара жүдо бөхийн төрөлд Монголын баг тамирчид хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд таеквондогийн эмэгтэйчүүдийн К44-52 кг жинд Монгол Улсын паралимпын анхны эмэгтэй аварга (2024 он, Франц Улс, Парис хот), Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1-52 кг жинд ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ нар урьдчилсан тоглолтдоо ялалт байгууллаа.

Хуваалцах