Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлжээ
Мэдээллийн алба

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Улсын аварга О. Хангай үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх Улсын арслан Э.Батмагнай, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, “Алдар”спорт хороо, Апу ХК, Чиглэл ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх Улсын харцага Б. Цэдэнсодном нар шалгарсан байна.

Дунд шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Автобус-1 ТӨК, Хан Хэнтийн Аварга дэвжээний бөх Улсын арслан Э. Оюунболд, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, Сүлд спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, Зорчигч тээвэр-2 ОНӨААТҮГ, Булган дэвжээний бөх Улсын харцага Б. Түвшинтөгс, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат, Хүч спорт хороо, Иншурко даатгал ХХК, Хан Хэнтийн Аварга дэвжээний бөх Улсын начин О. Цэцэнцэнгэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 034 анги, Апу ХК-ны бөх Улсын начин Н. Амгаланбаатар нар шөвгөрчээ.


















