Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Их жанжны нэрээр овоглосон Сүхбаатар аймагт “Эх оронч-Монгол” өдөрлөг болж байна

БХ
Батлан Хамгаалахын Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их жанжны нэрээр овоглосон Сүхбаатар аймагт “Эх оронч-Монгол” өдөрлөг болж байна
Их жанжны нэрээр овоглосон Сүхбаатар аймагт “Эх оронч-Монгол” өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй сургалт, өдөрлөг Их жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо үргэлжилж байна.

Сургалт, өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Сүхбаатар аймгийн иргэд, алба хаагчидтай уулзаж, УИХ, Засгийн газар болон батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

856168427_1407453031560843_8412214443433450398_n

Тэрбээр цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг Сүхбаатарчуудад танилцуулсан юм.

Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, Монгол цэргийн түүх, эх оронч хүмүүжлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

854603732_1407452204894259_5057717363208159146_n

Тус сургалт, өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, БИЦУГ-ын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, цэргийн алба хаагчид, Сүхбаатар аймгийн иргэд оролцов.

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг нь батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийг иргэдэд ойртуулж, орон нутгийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах