“Эргэлийн зооны тэмээтэй аялал” амжилттай зохион байгуулагджээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“Их говийн нуур” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Эргэлийн зоонд 2026 оны аравдугаар сарын 9–12-ны өдрүүдэд “Тэмээтэй аялал” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус аяллаар оролцогчид говийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгаль, тэмээний уламжлалт соёлтой танилцаж, нар мандах, жаргах агшныг мэдрэн, одот тэнгэрийн дор говийн уудамд аялсан юм.
Мөн тэмээ ачаалах, богино зайн уралдаан, гэрэл зургийн болон монгол гутал, монгол зоог бэлтгэх зэрэг тэмцээн, уралдаан зохион байгуулж, нутгийн өв соёл, уламжлалт ахуйг сурталчлан таниуллаа.
Хуваалцах


















