Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих эрт илрүүлгийг эрчимжүүлж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих эрт илрүүлгийг эрчимжүүлж байна
Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих эрт илрүүлгийг эрчимжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж, хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцан ажиллаж байна.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын 119 дүгээр сургууль, 331 дүгээр цэцэрлэгт ажиллаж, хүүхдийн үзлэгийн хамрагдалт, зохион байгуулалт болон тулгамдаж буй асуудлыг тодрууллаа.

119 дүгээр сургуулийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай 675 хүүхдээс 434 нь, 331 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн 80 хүүхдээс 60 нь үзлэгт хамрагдаад байна.

Ажиллах үеэр сургуулийн болон цэцэрлэгийн эмч нартай санал солилцож, хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, үзлэгийн явцад тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллалаа.

НАС, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ЭРТ ИЛРҮҮЛЭГ

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг нь өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна насны онцлогт тохируулан эрүүл мэндийн тодорхой эрсдэлийг илрүүлэхэд чиглэж байна.

  • 3 настайд: Хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.

  • 6 настайд: Зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.

  • 11 настайд: Нурууны муруйлт, хавтгай тавхайн эрсдэлийг илрүүлнэ.

  • 15 настайд: Сэтгэл зүйн байдал, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ.

Үзлэгийг эхлүүлэхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авдаг. Мөн урьдчилан бөглүүлсэн асуумжид үндэслэн хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт үзлэг, шинжилгээ, тусламж үйлчилгээнд холбон ажиллаж байна.

Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, цаашид үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах