Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Бөхчүүдийн гэргий нарын спортын нөхөрсөг тэмцээн эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийн гэргий нарын спортын нөхөрсөг тэмцээн эхэллээ
Бөхчүүдийн гэргий нарын спортын нөхөрсөг тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн их өв соёлыг тээн, хүчит бөхчүүдийнхээ ар тал болж, амжилт бүтээл бүрийнх нь ард түшиг тулгуур нь болдог гэргий нарын уламжлалт спортын наадам эхэллээ.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд 19 аймгийн 400 гаруй бүсгүйчүүд оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорин, нөхөрсөгөөр өрсөлдөж байна.

Энэхүү наадам нь спортын өрсөлдөөнөөс илүүтэй бөхчүүдийн гэр бүлүүдийг нэгтгэх, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, сайн үйлсийн аянд нэгдэх зорилготойгоороо онцлог юм.

Энэ жилийн тэмцээнийг Булган, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн бөхчүүдийн гэргий нар хамтран зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах