Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Шинэчилсэн чансаагаар Л.Энхрийлэн хоёрт, Б.Ганхайч зургаад бичигджээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэчилсэн чансаагаар Л.Энхрийлэн хоёрт, Б.Ганхайч зургаад бичигджээ
Шинэчилсэн чансаагаар Л.Энхрийлэн хоёрт, Б.Ганхайч зургаад бичигджээ. Зураг: МҮОНРТ

"Баку-2026" ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.

"Айчи-Нагоя-2026" Азийн наадам, "Баку-2026" ДАШТ гэсэн хоёр том тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Л.Энхрийлэн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 5,935 оноогоор хоёрдугаарт бичигдсэн байна.

Энэ жингийнхнийг 40 дараалан ялж, есөн тэмцээнд дараалж аваргалаад буй дэлхийн хошой аварга, Японы К.Харука 8,100 оноогоор тэргүүлжээ.

Ингээд жин тус бүрийн эхний 20-д багтсан монгол бөхчүүдийн чансааг танилцуулъя.

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат 2274 оноогоор 19-р байр

  • 73 кг: Л.Анхзаяа 2939 оноогоор 9-р байр, О.Уранбаяр 2154 оноогоор 16-р байр

  • +100 кг: Б.Гончигсүрэн 2649 оноогоор 13-р байр

Эмэгтэй

  • 48 кг: Ж.Анударь 3525 оноогоор 11-р байр, Г.Наранцэцэг 2825 оноогоор 15-р байр

  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ 3129 оноогоор 12-р байр

  • 57 кг: Т.Ариунзаяа 2260 оноогоор 14-р байр

  • 63 кг: Л.Энхрийлэн 5935 оноогоор хоёр, Б.Ганхайч 3510 оноогоор 6 дугаар байрт тус тус жагсаж байна.

Хуваалцах