Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ оролцох баг тамирчид Nike Wrestling брендийн хувцас хэрэглэлийг гардуулан өгчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ оролцох баг тамирчид  Nike Wrestling брендийн хувцас хэрэглэлийг гардуулан өгчээ
Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ оролцох баг тамирчид Nike Wrestling брендийн хувцас хэрэглэлийг гардуулан өгчээ. Зураг: МҮОНРТ

2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал болно.

Тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорсон. Эрэгтэйчүүдийн хувьд 57 кг  Б.Мөнх-Эрдэнэ , 61 кг  Г.Батнасан, 65 кг  Б.Зэнээмэдэр , 70 кг  Т.Тулга, 74 кг  Б.Ган-Эрдэнэ, 79 кг  О.Сүлдхүү, 86 кг  Н.Батбилгүүн, 92 кг Ц.Ганбат , 97 кг Т.Дэмчигдорж, 125 кг Б.Намбардагва нар анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

842556966_1029158730178912_6696883552917556359_n

Харин эмэгтэйчүүдийн хувьд 50 кг  Д.Отгонжаргал, 53 кг Б.Отгонтуяа,55 кг Ц.Намуунцэцэг, 57 кг  Б.Хулан,59 кг Х.Болортуяа, 62 кг Т.Алтжин, 65 кг Т.Энхжин  нар дэлхийн дэвжээнд хүч сорихоор шалгарсан.

846909927_1153601130672473_6827385632973871528_n

2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчид, дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүст nike wrestling брендийн хувцас хэрэглэлийг өчигдөр  гардуулан өгчээ.

Хуваалцах