Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ
Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Иордан улсын Амман хотноо болж буй Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, «Бөх билэгт» дэвжээний бөх, Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ!

Тэрээр өнөөдөр нийт дөрвөн барилдаан хийж, өрсөлдөгчдөө буулган авсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаандаа чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн ОХУ-ын тамирчинг 12:1-ээр илт давуу ялсан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаандаа Ираны хүчтэй өрсөлдөгчийг 3:2-оор ялж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ!

Үндэсний бөхийн дэвжээнд уран мэх, хүч бяраараа гайхуулж яваа арслан маань чөлөөт бөхийн дэвжээнд ч ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулан дэлхийн аварга болж буй нь бахархахгүй байхын аргагүй!

Арслан цол бол үндэсний бөхийн дэвжээнд гаргасан амжилтынх нь илэрхийлэл. Харин өнөөдрийн энэ түрүү бол тэрхүү амжилтаар хязгаарлагдахгүй, өөрийгөө дахин дахин сорьж, өөр дэвжээнд ч хүчтэй өрсөлдөгч байж чаддагийнх нь бодит баталгаа юм.

Зарим хүн залуу насандаа хүрсэн амжилтаараа сэтгэл ханаж, тэр өндөрлөгтөө үлддэг бол зарим нь амжилтаараа хязгаарлагдахгүй, өөрийгөө дахин шинээр нээж, ур чадвараа өөр дэвжээнд ч батлан харуулдаг. Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавгын энэ түрүү бол үүний тод жишээ.

Энэ бол монгол бөхийн хийморь, монгол хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээр, омог бардам зангийн илэрхийлэл юм.

Улсын арслан Р.Пүрэвдавгадаа халуун баяр хүргэе. Монгол хүний хүч, Монгол бөхийн хийморь дэлхийн дэвжээнд мандан бадраг!

Хуваалцах