ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа үүсэх, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 10-ны 20 цагаас 10-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Архангайн ихэнх сумдын нутгаар, 11-нд Булганы ихэнх сумд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Архангай, Хэнтийн өмнөд, Хөсвгөл, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болонДархадын хотгор,Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 18-23 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн, бусад хэсгээр 1-3 хэм, өдөртөө хүйтэрч 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3 хэм хүйтнээс 5 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 12-ноос 2026 оны 10-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-12-нд шилжих шөнө Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар, 12-ны өдөр Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 12-13-нд шилжих шөнө Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Ховдын өмнөд сумдын нутгаар, 14-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм, 15-нд Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн хойд, Булганы зүүн сумд, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


















