Азийн зуны Пара спортын наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
Мэдээллийн алба

Айчи Нагоя 2026" Азийн зуны Пара спортын наадам аравдугаар сарын 18-ны өдөр Япон улсын Айчи мужийн Нагоя хотод эхэлнэ.Өнөөдөр ССАЖЗЯ-ны хүндэтгэлийн танхимд энэ наадамд оролцох баг тамирчдад Монгол улсын төрийн далбааг гардуулан өгөх ёслол боллоо.Үйл ажиллагаанд ССАЖЗЯ-ны төрийн нарийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, МҮПХ-ны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон нарын тэргүүтэй албаны хүмүүс, тамирчид, дасгалжуулагчид, пара спортын холбооны удирдлагуудын төлөөлөл оролцлоо.Азийн зуны Пара спортын тавдугаар наадамд Монгол улсын 48 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөнө.Монгол Улсын багийн ахлагчаар Монголын Үндэсний Паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр ажиллах бол багийн тугчаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож нээлтийн ёслолд төрийн далбаагаа мандуулан жагсана.



















