Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

МУГТ Л. Энхрийлэн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ Л. Энхрийлэн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ
МУГТ Л. Энхрийлэн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гавьяат тамирчин Л. Энхрийлэн Азербайжаны Баку хотноо болсон жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл медаль хүртлээ.

Чансааны дарааллаар "С" хэсгээ тэргүүлсэн Л.Энхрийлэн эхний тойрогт хийлээд Испанийн Санчес Бенитес Арьелаг, дараагийн даваанд Косовогийн Лаура Фазлиуг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Израилийн Керем Примод ялагдаж, дагах тойрогт Францын алдарт аварга Кларисс Агбегненоуг юүко үнэлгээгээр илүүрхсэн юм.

840405124_4473474169559408_159518897180039883_n

Хүрлийн төлөөх хариуцлагатай барилдаанд Нидерландын Жоанне Ван Лешоутыг мөн юүко үнэлгээгээр давснаар дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиа хүртлээ.

Бакуд үргэлжилж байгаа ДАШТ-ээс одоогийн байдлаар 15 улс медаль хүртжээ. Тодруулбал Япончууд зургаан алт, хоёр хүрлээр тэргүүлж байгаа бол Азербайжан нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Гүрж нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар эхний гуравт жагсаж байна.

Харин Монголын шигшээ баг 13-т бичигдэж байна.

Хуваалцах