Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Монголын дүрслэх урлагийн салбарт уламжлал болон зохион байгуулагдаж буй “АЛТАН НАМАР” судалбар зургийн үзэсгэлэн ес дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

2018 оноос эхлэлтэй тус үзэсгэлэн нь уран бүтээлчдийн байгаль, ахуй, хүний амьдралын ажиглалт, мэдрэмжийг судалбар бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж, ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн эрэл хайгуул, туршлага, ур чадварыг нэгтгэсэн уламжлалт талбар болон хөгжиж байна.

DJ1FWRf79hOzInijmAafTPJ619ZUo7t9IZdf1K1QlfWyubZGMGoCbC9QMCAKRkSC

Энэ жилийн үзэсгэлэнд нийт 78 уран бүтээлчийн 123 бүтээл ирснээс 84 бүтээлийг сонгон шалгаруулж, үзэгчдийн хүртээл болгож байна.

Бүтээлүүдэд Монгол орны байгаль, намрын өнгө төрх, хүний дүр, мал ахуй, өдөр тутмын амьдралын агшин зэрэг сэдвийг уран бүтээлчид өөр өөрийн арга барил, өнгөний шийдэл, харах өнцгөөр илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр

  • Дэчиндоржийн Булгантуяа — “Сөгнөгөр”

  • Даваахүүгийн Соёлмаа — “Хонин нуга”

  • Сүхбаатарын Пүрэвхүү — “Судалбар”

бүтээлүүд тус тус шалгарсан бол Тогтохын Баатарцогтын “Судалбар” бүтээл тусгай байр эзэлж, Урлан Жаазны эрхээр шагнууллаа.

t9uARTJcwQBNkDddFlHNKKJx4zFmjZagPdXpEtLfGD5VQR7Yyb7MxoTtQmQMrIFm

“Алтан намар” үзэсгэлэн нь Монгол орны байгаль, ахуй, амьдралын онцлогийг уран бүтээлчийн шууд ажиглалт, мэдрэмж, дүрслэлийн арга барилаар илэрхийлсэн судалбар бүтээлүүдийг олон нийтэд хүргэдгээрээ онцлог юм.

Мөн судалбар зураг нь уран бүтээлчийн ажиглах чадвар, мэргэжлийн ур чадвар, өнгөний мэдрэмж, тухайн агшныг шууд тэмдэглэх уран сайхны арга барилыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хуваалцах