Архангай аймагт "Хүүхдээ сонсъё" арга хэмжээ зохион байгууллаа
Мэдээллийн алба

Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний хүрээнд “Хүүхдээ сонсъё” арга хэмжээг Эрдэнэбулган сумын Лаборатори I сургуульд зохион байгууллаа.
Арга хэмжээнд тус сургуулийн 81 сурагч оролцож, өөрсдийн санал бодол, хүсэл сонирхол, тулгамдаж буй асуудлаа нээлттэй илэрхийлэн ярилцав.
Уулзалтад Архангай аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Г.Оюуннаран, Боловсролын газрын дарга Ц.Мөнхбат, Эрдэнэбулган сумын Засаг дарга Т.Ганзориг, Лаборатори I сургуулийн захирал А.Дашхорол, 3 дугаар багийн Засаг дарга Н.Дэнсмаа нар оролцож, хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдүүдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхэд чиглэж байна.




















