Ц.Анхбаяр мастеруудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Жавхлант бөхийн дэвжээ, Говь ХК-ийн бөх Монгол улсын начин Цэндээгийн Анхбаяр Иордан улсын Амман хотноо болж буй мастеруудын дэлхийн аваргийн Сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Ц.Анхбаярын дэлхийн аваргаас эх орондоо авчирсан 5 дахь медаль болж байна.
Сонгомол бөхийн бусад нас, жингийн ангилалууд үргэлжилж байна.
Хуваалцах


















