Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав
“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С. Цацралт, шог зураач С. Цогтбаяр нар уран бүтээлийн “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг, улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Rayburn House Office Building” байранд олон нийтэд дэлгэн толилуулав.

837326800_1109277631458028_5537080003290485111_n

МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын бүтээлүүд Монголын ардчилсан хувьсгалын түүхэн агшин, тухайн үеийн нийгмийн уур амьсгал, ардчилал, эрх чөлөөний төлөөх иргэдийн хүсэл тэмүүллийг гэрэл зургийн баримтат хэлээр өгүүлсэн бол шог зураач С.Цогтбаярын бүтээлүүд нийгэм, улс төрийн үйл явдал, ардчиллын хөгжил, тулгамдсан асуудлуудыг хошин шог, ёгт дүрслэлийн өвөрмөц хэлээр илэрхийлжээ.

838645745_1109277651458026_4232939161564886853_n

“Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” үзэсгэлэн нь Монголын ардчилсан өөрчлөлтийн түүхэн замнал, нийгэм, улс төрийн өөрчлөлтийг уран бүтээлчдийн харах өнцгөөр АНУ-ын улс төрчид болон олон нийтэд толилууж байгаа нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Хуваалцах