Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, ногоон дата төв байгуулах чиглэлээр “Нюрон сити” ХХК-тай хамтран ажиллана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, ногоон дата төв байгуулах чиглэлээр “Нюрон сити” ХХК-тай хамтран ажиллана
Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, ногоон дата төв байгуулах чиглэлээр “Нюрон сити” ХХК-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, “НЮРОН СИТИ” ХХК-ийн захирал Э.Сангаамаа нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хиймэл оюун, Ногоон дата төвийн бодлого, стратегийг боловсронгуй болгох, олон улсын зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн туршлага, технологийн шийдлийг нэвтрүүлэх, хүний нөөц болон технологийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юмгэжЦахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах