Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

“Анхны тусламжийн улсын уралдаан-2026” тэмцээний аваргууд тодорчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Анхны тусламжийн улсын уралдаан-2026” тэмцээний аваргууд тодорчээ
“Анхны тусламжийн улсын уралдаан-2026” тэмцээний аваргууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2 жил тутамд зохион байгуулдаг “Анхны тусламжийн улсын уралдаан-2026” тэмцээн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнийг Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн нийгэмлэг, Яаралтай Түргэн Тусламжийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.

838114372_4161096114032346_1184504028359204582_n

Анхны тусламжийн нөхөрлөлүүдийг үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулах, бэлэн байдлыг олон нийтэд сурталчлах, анхны тусламж үзүүлэх, дадал эзэмшүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо, сайжруулах, сурталчлах зорилготой энэхүү тэмцээн нь энэ жил 21 аймгийг бүсчилсэн байдлаар 5 багт хуваан зохион байгуулагдснаараа онцлог байлаа.

835529999_1414880253447805_3950696039088753540_n

Тэмцээнд Б.Тунгалаг дасгалжуулагчтай, Н.Бодьхүү ахлагчтай Хойд бүсийн “Шударга” баг, Ч.Батзориг ахлагчтай, А.Цагаандархи дасгалжуулагчтай Баруун бүсийн “Аврагч” баг, Б.Гансүх ахлагч, Б.Отгончимэг дасгалжуулагчтай Зүүн бүсийн “Нэгдмэл” баг, Э.Алиманцэцэг ахлагчтай Төвийн бүсийн “Номгон” баг, Л.Энхжаргал ахлагчтай, Д.Бат-Анар дасгалжуулагчтай Говийн бүсийн "Амьдрал Бэлэглэгчид" гэсэн багууд анхны тусламжийн талаарх мэдлэг, дадлага чадвараараа өрсөлдсөн юм.

842255408_4550418128535586_1195715137186194077_n

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн эмч, Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч Б.Тамир, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч Ц.Отгонбаяр, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч Ц.Энэбиш, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч М.Ундраа, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Монгол-Япон сургалтын эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч М.Мандах нар өртөөний шүүгчээр ажилласан юм.

840642913_1546441910855244_1614277813693719789_n

Тэмцээн жагсаалын бэлтгэл, онолын мэдлэг, өртөөлчилсөн дадлага ажил гэсэн хэсгээс бүрдэж, багийн гишүүд өртөө хооронд сугалаа сугалж, өгөгдсөн анхны тусламжийн дадлага ажлыг хийж гүйцэтгэж, аваргаа шалгаруулав. Тэргүүн байрт Б.Тунгалаг дасгалжуулагчтай, Н.Бодьхүү ахлагчтай Хойд бүсийн “Шударга” баг, хоёрдугаар байрт Ч.Батзориг ахлагчтай, А.Цагаандархи дасгалжуулагчтай Баруун бүсийн “Аврагч” баг, гуравдугаар байрт Э.Алиманцэцэг ахлагчтай Төвийн бүсийн “Номгон” тус тус шалгарчээ.

Хуваалцах