Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Харьяа ангиудад туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харьяа ангиудад туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө
Харьяа ангиудад туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд Зэвсэгт хүчинд Барилга-Инженерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн харьяа ангиудад дөрвөн дугуй хөтлөгчтэй, бартаат зам туулах чадвар сайтай “Land Cruiser 76” маркийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Автомашины түлхүүрийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг, БИЦУГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд, харьяа ангиудын захирагч нарт гардуулж цаашдын үүрэг гүйцэтгэлт, бүтээн байгуулалтын их үйлс нь дардан байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Хүчин чадал, найдвартай ажиллагаагаараа дэлхийд шалгарсан эдгээр автомашин нь алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэх, бартаа саад ихтэй замаар зорчих, бүтээн байгуулалтын талбайд шуурхай хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлж, цэргийн ангиудын өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлийн бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг болох юм.

Мөн энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын Засгын газраас дэвшүүлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэхэд шаардлагатай хэрээсний оёдлын машиныг БИЦУГ-ын нягтлан бодогч Ч.Мягмарсүрэнд гардуулан өгч амжилт хүслээ.

Хуваалцах