Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв
Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Иргэдийг тав тухтай орон байраар хангахын тулд хүү багатай зээлийн нөхцөл, бодлогын дэмжлэг шаардлагатай.

Тиймээс олон улсын эрх зүйн зохицуулалт, практик туршлагыг судалж байгааг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нар уулзалтын үеэр онцоллоо.

2026-10-09 14.46.42.jpg

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраасОрон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай,Орон сууцжуулалтын тухайхуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тул парламентаас хоёр Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулсан. Тэдгээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2026.10.09/ ХБНГУ-ын Умард-Дорнод бүсийн Ландэсбаушпар банкны Захирлуудын зөвлөлийн дарга Хелмүт Ибш, тус банкны Банкны удирдлагын захирал Марек Буххольц, Германы Шпаркассэ банкны ОУХАС-гийн Азийн бүс хариуцсан захирал Илонка Рюлз Штерн, тус банкны Монгол дахь төслийн төлөөлөгч Д.Цацрал, Б.Солонго, П.Оюунчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

2026-10-09 14.46.52.jpg

Уулзалтаар Германы орон сууцны санхүүжилтын “Баушпар” тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцлоо. Орон сууцны урт хугацааны гэрээт, хамтын хуримтлал буюу “Баушпар” нь дэлхийн I дайны дараа иргэдийг орон байраар хангах хэрэгцээнээс үүсэлтэй бизнес болохыг зочин талаас танилцуулсан. Талууд төрөлжсөн банкны тогтолцоог шууд хуулбарлах нь тохиромжгүй, улсынхаа онцлогт тохируулан нутагшуулбал үр дүнтэйг тэмдэглэвгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-09 14.46.47.jpg
2026-10-09 14.47.31.jpg
2026-10-09 14.47.26.jpg
Хуваалцах