Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 10 дугаар сарын 9-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ.

Хур тунадас:Аравдугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:Аравдугаар сарын 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:Аравдугаар сарын 11-нээс ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Аравдугаар сарын 11-нд ялимгүй хур тунадас, 12-нд ялимгүй цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Аравдугаар сарын 11-нээс сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, Яармаг-Сонгиноны орчмоор 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах