ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч,
Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 09-ний 20 цагаас 10-р сарын 10-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн баруун хэсгээр үүлшиж, 09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:ШөнөдөөДархадын хотгор,Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 11-нээс 2026 оны 10-р сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар, 11-12-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Булган, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар, 12-нд Архангай, Дорнод, Сүхбаатарын зүүн, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун сумдын нутгаар, 14-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 12 хэм хүйтнээс 17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-1 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


















