Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Боловсролын сайд Л.Энх-амгалан 21 аймаг, 9 дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна

БЯ
Боловсролын яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын сайд Л.Энх-амгалан 21 аймаг, 9 дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна
Боловсролын сайд Л.Энх-амгалан 21 аймаг, 9 дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Боловсролын бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хүний нөөцийг чадавхжуулах уулзалт боллоо.

Уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, орон нутагт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний явц, үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар танилцлаа.

Говь-Алтай аймгийн жишээн дээр сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, суралцагчдын тоо, хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх, сурах бичгийн хүртээмжийг хангах, орон нутагт ажиллах багш нарын хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай асуудлуудыг хөндлөө.

Тус аймагт 1,000 орчим хүүхэд түрээсийн сурах бичиг авахаар байгаа бөгөөд орон нутагт ажиллах сонирхолтой багш нарыг цахимаар бүртгэх замаар хүний нөөцөө сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн PISA олон улсын үнэлгээний үр дүнд тулгуурлан суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, сургуулиудын гүйцэтгэлийн ялгааг бууруулах, үр дүнтэй арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн багшлах арга зүйг хөгжүүлэх, хичээлийн хоцрогдол, хичээл завсардалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах чухал нөхцөл юм.

Боловсролын судалгааны хүрээлэнд хичээлийн хоцрогдлыг нөхөх арга замын талаар судалгаа хийж байгаа бөгөөд цаашид судалгааны үр дүнд тулгуурлан бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулж, бодит үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарна.

Боловсролын бодлогын хэрэгжилтийг сургууль, цэцэрлэгийн бодит нөхцөл байдал, хүүхэд бүрийн суралцах боломж, сурлагын амжилтаар үнэлж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, орон нутгийн боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хуваалцах