Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Дарь-Эх цогцолборт 1000 мод тарьж, “Барилгачин” төгөл байгууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарь-Эх цогцолборт 1000 мод тарьж, “Барилгачин” төгөл байгууллаа
Дарь-Эх цогцолборт 1000 мод тарьж, “Барилгачин” төгөл байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд барилгын салбарынхан нэгдэж, салбарын 100 жилийн ойн хүрээнд Дарь-Эх цогцолборт 1000 мод тарьж, “Барилгачин” төгөл байгууллаа.

Намрын мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “20 минутын хот” хөгжлийн төвийн албан хаагчид оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

Мод тарихаас гадна тэдгээрийн ургалтыг дэмжих, арчлан хамгаалах нь чухал бөгөөд "Барилгачин” төглийн цаашдын арчилгаа, хамгаалалтыг "Дарь-Эх цогцолбор" хариуцан ажиллахаар боллоо.

Хуваалцах