Монголын жүдо бөхийн шигшээ баг 16 дугаар байрт шалгарчээ
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын жүдо бөхийн шигшээ баг нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байр эзэлсэн амжилтаар 16 дугаар байрт шалгарчээ.
ДАШТ-д оролцсон 93 орны жүдочдоос 18 улс нь ямар нэгэн байдлаар медальтай буцсан байна.
Манай улсын тухайд эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа зүүсэн бол 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 66 кг-д Ё.Басхүү нар V, 63 кг-д Б.Ганхайч VII байр эзэлсэн.
Япон улс долоон алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн Гүрж, Азербайжан, Испани, АНЭУ, ОХУ, БНСУ эхний байруудад шалгарсан байна.


















