Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 81.15 хувьтай үргэлжилж байна.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл өндөр бүртгэгддэг Налайх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллаж, дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын талаар танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллажээ.
Одоогийн байдлаар дархлаажуулалт Налайх дүүрэг- 68.72 хувьтай явагдаж байгаа аж.
Зорилтот бүлгийн хамрагдалт
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд - 56.24 хувь
Жирэмсэн эмэгтэй – 2.5 хувь
65 ба түүнээс дээш насны иргэн – 56.74 хувь
Архаг өвчний хяналтад байдаг иргэн- 49.42 хувьтай байгаа аж.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлж, томуугийн хүндрэлээс хамгаалаарай.


















