ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Аравдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
10-р сарын 12-ны 20 цагаас 10-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 13-ны өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 13-ны өдөр баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 14-нөөс 2026 оны 10-р сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх, Хөвсгөл, Говь-Алтай, Архангайн зарим сумдаар, 16-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 17-нд Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.


















