Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

БНСУ-ын акуапоник ухаалаг хүлэмжийн төслийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын акуапоник ухаалаг хүлэмжийн төслийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов
БНСУ-ын акуапоник ухаалаг хүлэмжийн төслийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун БНСУ-ын “Вайд фарм”-ын захирал Юү Ки Хён болон “Глобал KDI” компанийн ерөнхийлөгч Ким Вонсүүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун Монгол Улс хөдөө аж ахуйн арвин нөөц, өргөн боломжтой орны хувьд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлж, экспортыг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр энэ хүрээнд БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, инноваци, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлийн туршлагатайг дурдаж хоёр улсын давуу талын уялдуулан ажиллах боломж нээлттэй талаар яриандаа тэмдэглэв.

Мөн БНСУ-ын акуапоник ухаалаг хүлэмжийн төслийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.

БНСУ-ын төлөөлөгчид Монгол Улсад хийж буй ажлын айлчлалаа ийнхүү үр дүнтэй уулзалтаар эхлүүлж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлэн, айлчлалынхаа хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарын онцлог, хэрэгцээ шаардлагатай танилцаж, хоёр талын хамтын ажиллагааны боломжуудыг газар дээр нь судлан, цаашид хэрэгжүүлэх боломжтой чиглэлүүдийг тодорхойлох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах