Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Монгол цэргийн инженерүүдийн инновацийн бүтээлийг зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол цэргийн инженерүүдийн инновацийн бүтээлийг зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлнэ
Монгол цэргийн инженерүүдийн инновацийн бүтээлийг зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, хүний нөөцийн хөгжил, инновацийн бүтээлүүдтэй танилцлаа.

Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал командлалын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.

840909015_1628394025745613_531573581987886164_n

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд командлалын инновацийн бүтээлүүд, зэвсэг техник, номын сан, англи хэлний болон сургалтын танхимууд зэрэг цэргийн алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бүрдүүлсэн орчин нөхцөлтэй танилцлаа.

Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Хуурай замын цэргийн командлалын цэргийн инженерүүдийн бүтээл болох өнгөлөн далдлалтын инженерийн тор, халхлалтын утаат хэрэгсэл, артиллерийн галын хяналтын систем, инженерийн удирдлагын систем зэрэг төслүүдийг дэмжиж, Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, туршилт, үнэлгээнд үндэслэн Зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлахаар боллоо.

844137576_1401873158785497_5350989785502523758_n

Эдгээр төсөл нь дотоодын инженерүүдийн мэдлэг, ур чадвар, зохион бүтээх чадавхыг бодит хэрэглээтэй холбож, батлан хамгаалах салбарын технологийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байна.

Хуурай замын цэрэг нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндсэн хүчний нэг бөгөөд түүний чадавхыг бэхжүүлэхэд цэргийн мэргэжлийн боловсон хүчин, зэвсэглэл техникийн найдвартай ажиллагаа, сургалт бэлтгэлийн чанар онцгой ач холбогдолтой.

844137576_1401873158785497_5350989785502523758_n

Сүүлийн жилүүдэд олон улсын хамтарсан сургалт, дадлагыг өргөжүүлэх, цэргийн инженерийн чадавхыг хөгжүүлэх, зэвсэглэл техникийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж байна.

845681446_1401872888785524_2315261887936020641_n
Хуваалцах