Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Чөлөөт цаг

“Мянган цэцэгсийн чуулган” боллоо

ХГ
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мянган цэцэгсийн чуулган” боллоо
“Мянган цэцэгсийн чуулган” боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн охид-маргаашийн манлайлагчид” уриан дор охидын чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 800 охин оролцож, охидын эрх, эрүүл мэнд, сэтгэл зүй, бэлгийн боловсрол болон тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Нямаа илтгэлдээ охидын эрхийг хамгаалах нь нэг удаагийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүйг онцолж, охидын санал хүсэлтийг сонсох, эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, хамгааллын үйлчилгээнд холбох тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэлээ. Мөн охидын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь чуулганы гол зорилгын нэг болохыг дурдлаа.

Охидын хэрэгцээ, мэдээллийн хүртээмжийг тодорхойлох судалгааны дүнгээс:

• 87.8 хувь нь сэтгэл зүйчийн тусламж, дэмжлэгийн хэрэгцээ өдөр тутам тулгардаг,

• 50.4 хувь нь эрүүл мэндийн хичээлийн сурах бичгээс шаардлагатай мэдээллээ авах боломжгүй гэж хариулсан байна.

• Охид эрүүл мэнд, бэлгийн боловсролын талаарх мэдээллийг цахим орчноос түлхүү авдаг байна.

Чуулганаар охидын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

Хуваалцах