Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилтын хүрээнд Хэрлэн суманд 20 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна.

864960602_1537848845113457_143455142165772250_n

Монгол Улс эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулж, нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуур бүхий таван төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Үүний нэг болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын "Өндөрхаан" дэд станцад холбогдох 20 МВт-ын нарны цахилгаан станц, 15 МВт/40 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр "Ар Жей И Монголия" ХХК болон "Runxin Capital Holdings" Co.,Ltd компаниудын шалгарсан.

Төслийн хүрээнд үйлдвэрлэсэн эрчим хүчийг 7.8 ам.долларын центээр нийлүүлэхээр болсон бөгөөд одоогоор угсралтын ажил явагдаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хэнтий аймгийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж эрчим хүчний хангамжийн найдвартай байдал тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах