Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ЭХЯ: Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

ЭХ
Эрчим хүчний яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЭХЯ: Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна
ЭХЯ: Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйл ажиллагааны явцтай танилцлаа.

ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар нь Дархан хотод 1965 онд байгуулагдсан бөгөөд 200 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны хувьд 220 болон 110 кВ-ын нийт 18 дэд станц, 17 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Салбарын дэд станцуудын суурилагдсан хүчин чадал 482.8 МВА бөгөөд ОХУ-аас 310 МВт хүртэлх чадлыг Дархан дэд станцаар дамжуулан төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой.

Дэд станцуудын найдвартай ажиллагааг сайжруулах хүрээнд 2025 онд 8, 2026 онд 5, нийт 13 дэд станцын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Үүний хүрээнд 30 элегаз таслуур, 90 гүйдлийн трансформатор, реле хамгаалалт болон HMI системийн шинэчлэлийн ажлууд хийгдсэн байна.

2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр нийт 42 ажил төлөвлөж, арваннэгдүгээр сарын эхний байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг хангах, удирдлага зохион байгуулалт, барилга байгууламжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн ажлууд багтаж байна.

Уулзалтын үеэр тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй танилцлаа.

ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар нь 220 болон 110 кВ-ын нийт 18 дэд станц, 17 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр нийт 42 ажил төлөвлөж, арваннэгдүгээр сарын эхний байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын сайдын зүгээс өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Хуваалцах