Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан. Зураг: МҮОНРТ

УОК, БОУАӨЯ болон Экологийн цагдаагийн албанаас баавгайтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү“Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбаруушаа дагуулсан эм баавгай байна.

Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан. Малчин айлын хот руу баавгай ойртоход иргэд амь насаа хамгаалах зорилгоор баавгайг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн. Орон нутагт шуурхай ажлын хэсгүүдийг байгуулсан.

Баавгай суурьшлын бүс нутагт идэш тэжээлийн хомсдол үүссэн. Мөн тоо толгой өссөн гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Үүнийг шинжлэх ухааны байгууллага эцэслэн тогтоох ёстой. Бидэнд байгаа мэдээллээр 1985 оноос хойш баавгайн тоо толгойг тоолоогүй. Өнөөдрийн байдлаар баавгай тоо толгойд хэлэх боломж байхгүй байна учраас мэргэжлийн байгууллага ажиллаж байна.

Бамбарууш, жижиг баавгайг тусгай хамгаалалттай газар тэжээх, нутгийн гүнд оруулах, үргээх арга хэмжээ авч байсан. Харамсалтай нь хүний аминд хүрсэн тохиолдол гарсан.

Унтуулдаг буу авахаар ЗГ зардлыг нь шийдсэн. БОУАӨЯ худалдан авахаар зохион байгуулж байна. Ийм буу зайлшгүй авах шаардлагатай байна гэж үзэж ЗГ зардлыг нь шийдсэн.

Баавгай харагдсан тухай дуудлага, мэдээлэл Хэнтий, Дархан,  Хөвсгөл Сэлэнгэ аймгуудад хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байгаа. Харин нийслэлд 24 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр баавгайтай холбоотой 3 дуудлага ирсэн. Нэг  нь хяналтын камерт бичигдсэн. 2 нь илт хуурамч мэдээлэл байсан. Хиймэл оюунаар зураг эвлүүлж, Баавгай явж байна” гэж олон нийтийн сүлжээнд тавьсан байсан.

Тэдэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Мэргэжлийн байгууллагууд баавгайтай холбоотой дуудлага ирэх бүрт шуурхай ажллаж байгаа. Хажуугаар нь ингэж хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг иргэдэд анхааруулъя" гэдгийг онцоллоо.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга“ Энэ нэг хоёр сарын өмнө гарч ирсэн асуудал биш. Манай биологийн хүрээлэн 2024 оноос нийслэлийн суурьшлийн бүсэд судалгаа шинжилгээ явуулж байхад бамбаруушаа  дагуулсан баавгай олноор үзэгдэж байна гэдгийг атомат камерын тусламжаар тогтоож, холбогдох яам болон нийслэлийн байгаль орчны газарт мэдээллийг хүргэж ажиллаж байсан.

Тоо толгойны асуудал хамгийн чухал. 1980-иад оны тооллогоор 550 орчим баавгай байдаг гэдэг тоон мэдээллээс хойш үндэсний хэмжээнд тооллого явагдаагүй" гэв.

Хуваалцах