Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Нэгдсэн арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэгт эрчимжүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдсэн арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэгт эрчимжүүллээ
Нэгдсэн арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэгт эрчимжүүллээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалт мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж хүргэх нэгдсэн арга хэмжээг эрчимжүүллээ.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ, Сонгинохайрхан дүүргийн 43 хороодын төлөөлөл нийт 360 гаруй алба хаагч, ажилтан оролцлоо. Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангах, угаар мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын талаар иргэдэд мэдээлэл, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хуваалцах