Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

10-р сарын 13-ны 20 цагаас 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтан уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 15-наас 2026 оны 10-р сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим, Булганы баруун сумдаар, 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булганы ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн зарим сумдаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 15-20 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.

Хуваалцах