Монгол улсын анхны сансар нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
Мэдээллийн алба

Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монголын Үндэсний музейд дэлгэгдэж буй “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
1981 оны гуравдугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны хүн бөгөөд дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм.
Түүний түүхэн нислэг нь Монголын ард түмний бахархал, шинжлэх ухаан, технологийн хөгжил болон Монгол, Зөвлөлтийн ард түмний хамтын ажиллагааны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ.
“Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн сансар судлалтай холбоотой хэсэг нь тухайн үеийн Монголын сансрын нислэгийн түүх, шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг эргэн харах боломжийг үзэгчдэд олгож байна.
“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн 2026.10.10–11.19 хүртэл үргэлжилнэ.





















