“Дакар-2026” Залуучуудын олимпын наадамд манай улсаас 10 тамирчин оролцоно
Мэдээллийн алба

Залуучуудын зуны IV олимпын наадам Сенегалын нийслэл Дакар хотод энэ сарын 31-нд хөшгөө нээнэ. 14 хоног үргэлжлэх тус наадмыг Сенегалын гурван хотод зохион байгуулах бөгөөд олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд анхны наадам гэдгээрээ онцлогтой.
Залуучуудын олимпод 204 орны 15-17 насны 2700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин оролцоно
.
“Дакар-2026” Залуучуудын олимпын наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 Үндэсний олимпын хорооны баг тамирчдын оролцоог бүрэн хангажээ.


















