Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг, нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, амжилт хүслээ.

Тэмцээнд оролцогч баг тамирчид, өсвөр үеийн хүүхэд залууст байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллалаа.

Хуваалцах