ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 19-ний 20 цагаас 10-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн өмнөд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Завхан, Заг-Байдраг голын эхээр 21-26 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 21-нээс 2026 оны 10-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баян-Өлийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.


















