Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
1/3
Соёл, спорт

"Айчи-Нагояа 2026": Байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Айчи-Нагояа 2026": Байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ
"Айчи-Нагояа 2026": Байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ. Зураг: МҮОНРТ

"Айчи-Нагояа 2026" Азийн пара V наадам  үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд зодоглож буй олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа Хятадын тамирчныг ялснаар финалджээ.

Мөн байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ. Тэрбээр энэ сарын 24-нд Хятадын тамирчинтай алтан медалийн төлөө харвана.

Харин пара таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Ираны хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авснаар мөн л шигшээд шалгарлаа. Тэр шигшээд Узбекийн тамирчинтай тулалдана.

Хуваалцах