Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
1/3
Нийгэм

Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулсан” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Тодруулбал, “Манай найз орон сууцны барилга барьж байгаа, чи байр авах бол урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих” гэх мэдээлэлд итгэн, тухайн барилгын байршил, барилгын ажлын явц, холбогдох бичиг баримтыг өөрийн биеэр очиж шалгалгүйгээр 2021 оны 07 дугаар сараас эхлэн 110 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Залилах гэмт хэрэг нь иргэдийн итгэл үнэмшил, өмнө нь тогтсон танилын харилцаа, итгэлцлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг.

Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа иргэд барилгын компанийн үйл ажиллагаа, холбогдох зөвшөөрөл, гэрээний нөхцөл, төлбөр хүлээн авах дансны мэдээллийг нягталж, боломжтой бол өөрийн биеэр очиж үзэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах