Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
1/3
Нийгэм

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Зураг: МҮОНРТ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны  эхний 9 сард 1.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 785.5 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 63.0 (952.9 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 37.0 (559.2 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.


Үнэт цаасны гүйлгээний 57.7 хувийг компанийн бонд, 15.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14.1 хувийг компанийн хувьцаа, 12.3 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг  хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.


Арилжсан үнэт цаас 2026 оны эхний 9 сард 389.0 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс
313.9 (44.7%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 2.0 (7.8 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 98.0 (381.2 сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.


2026 оны 9 дүгээр сард 64197.9 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 15229.4нэгжээр, өмнөх сараас 8159.5 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны 9 дүгээр сард 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (26.5%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.8 (11.9%) их наяд төгрөгөөр өсжээ.


Зах зээлийн нийт үнэлгээний 99.9 (16.7 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж,
0.1 (19.0 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.

Хуваалцах