Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 265.2 мянган тонн үр тариа, 142.4 мянган тонн төмс, 122.8 мянган тонн хүнсний ногоо, 102.5 мянган тонн таримал тэжээл хурааж, 606.8 мянган тонн хадлан, 11.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 154.1 (2.4 дахин) мянган тонн, төмс 76.2 (2.2 дахин) мянган тонн, хүнсний ногоо 24.9 (25.4%) мянган тонн, таримал тэжээл 71.8 (3.3 дахин) мянган тонн, бэлтгэсэн хадлан 5.6 (0.9%) мянган тонн, гар тэжээл 3.4 (43.1%) мянган тонноор тус тус өссөн байна.
Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.4–47.6 хувийг, Булган, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 2.5–58.5 хувийг, Орхон, Ховд, Төв,Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны 2.2–36.9 хувийг, Ховд, Завхан, Архангай, Увс, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймагт таримал тэжээлийн 2.5–41.5 хувийг тус тус хураасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 279.9 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 9.7 мянган га буюу 3.6 хувиар өссөн байна


















