Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИ
НИТХ-ХМОНХА

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Мү Гил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг онцоллоо. Тэрбээр хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглээд, НИТХ болон Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг дурдлаа.

855557041_1085295847746946_6959709732982225784_n

Мөн Пусан хотын хот төлөвлөлт, нийтийн тээвэр, байгаль орчны хамгаалал, хог хаягдлын менежмент, цахим засаглал, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний туршлагаас харилцан суралцаж, Улаанбаатар хотын хөгжилд нэвтрүүлэх боломжийг судлах нь хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцлов.

855220481_3369972223187290_4358197277157514521_n

Түүнчлэн хоёр хотын хамтын ажиллагааг төрийн болон орон нутгийн байгууллагын хүрээнээс өргөжүүлж, иргэд, залуучууд, боловсрол, соёл урлаг, спортын салбарын харилцаа, солилцоог хөгжүүлэх нь чухал гэв.

Энэ хүрээнд хоёр хотын хурлын ажлын алба болон холбогдох төлөөлөгчдийн түвшинд тогтмол харилцаа тогтоож, харилцан туршлага солилцох уулзалт, сургалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлан ажиллахаар санал дэвшүүлэв.

Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 48 гишүүнтэй бөгөөд долоон байнгын, зургаан тусгай хороотой ажилладаг байна.


Хуваалцах