Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Архивчдын гудамж (Нисэхийн авто зам)-аас эхлэн шинэ суурьшлын бүс болох Нео Сити хотхоныг дайран Нүхтийн авто замтай холбогдох 2 км авто замын барилгын ажил үргэлжилж байна.

Excavator Under Stormy Hills

Өнөөдрийн байдлаар авто замын хашлага байрлуулах, хөлдөлтөөс хамгаалах үеийн тэгшилгээ хийх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн авто замын суурийн бүтээцийн тогтвортой байдлыг хангах, замын хучилтын дараагийн үе шатны ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Golden Roadwork Horizon

Авто замын хашлага байрлуулах ажил нь зорчих хэсгийн заагийг тодорхойлж, замын бүтээцийн хэлбэрийг хадгалах ач холбогдолтой бол хөлдөлтөөс хамгаалах үеийн тэгшилгээ нь замын суурийн жигд байдал, тогтвортой байдлыг хангах чухал үе шат юм.

Хуваалцах