Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Соёл, спорт

Шатрын хос дэлхийн аварга төрлөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Шатрын хос дэлхийн аварга төрлөө. Зураг: МҮОНРТ

Испани улсын Рокетас Де Мар хотод шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо.

Энэ тэмцээнээс Монголын хоёр шатарчин охид дэлхийн аварга болж, спорт сонирхогчдын мэлмийг баясгаж, сонорыг мялаав.

Батпэлдэнгийн Буянхишиг, Батхишигтийн Энхнамуун нар дэлхийн аварга болоод зогсохгүй Эмэгтэй Олон улсын мастер /WIM/ цолоо гардан авчээ.

Монгол улсаас тодорсон 21, 22 дахь Сурагчдын дэлхийн аваргын титэм зүүсэн WIM Б.Буянхишиг, WIM Б.Энхнамуун нар Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61, 62 дахь медальт Монгол тамирчид болов.

Хуваалцах